Чимид багшийн долоон шавийн нэг "-Багш аа, эсэргүү нарыг бүгдийг нь хороочих уу?" гэж асуугаад сургамжийн үг сонсдог шүү дээ. Тэрхүү хожим нь багшийнхаа багш болдог Эрдэний дүрд Д.Бат-Очир гэдэг хүн тогложээ. Харин дахин шинэчлэн бүтээсэн "Хүний мөр" кинонд Эрдэний дүр тэр чигтээ хасагдсан байдаг юм.
Д.Бат-Очир гэдэг энэ хүн биеийн тамирын багш байсан гэж сураг сонслоо.
Зарлалын чанартай нэг зүйлийг дурьдахад "Түмний нэг-2"-ыг Улс тунхагласны баярын өдөр Үндэсний ТВ-р гаргах гэж байсан боловч хойшлогдсон гэнэ шүү. ТВ-ийнхэн болон Архивынхан маань "Түмний нэг", "Түмний нэг-2", "Хүний мөр" гурвыг гурван өдөр дараалан гаргах санаатай бэлдээд л байгаа гэсээн.
Бат-очир Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд биеийн тамирын багш байсан.
Дамбын Бат-Очирын товч намтар 1936 онд 7 сарын 13нд Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд адуучин Дамбын хүү болон төрсөн. Ээж Цэвээн нь хоёр хүү нэг охин төрүүлж. Алтай хотын 10 жилийн сургуулийг дүүргэж хань минь жинчин хүмүүсийг дагаж Улаанбаатар хотод ирж төмөр замд машиннист хийж байгаад төмөр замд замчин, Драмын театрт 11 жил ажиллаж жүжиг киноны нилээд дүр бүтээсэн. Арвайн тал жүжгийн Адъяа, мөн "Хүү" жүжгийн Тогоо, болон Тода, Шида зэрэгдүрүүд, Гологдсон хүүхэн киноны бичээч, "Түмний нэг" киноны 1-р анги, хаагдсан 2-р ангиудад тоглож , 1987 онд Улсын тэргүүний уран сайханч цол хүртэж, 1989 онд Хэнтий аймгаас бэлтгэн явуулсан "Дөрвөн бэрх" телевизийн нэвтрүүлэгт тэмээчин багийн гишүүнээр орж алтан шагай авсан. Монголын пионерийн ордны дэргэдэх хүүхдийн биеийн тамирын оройн сургуульд дугуй тэшүүрийн дасгалжуулагчаар ажиллаж байсан ба БНМАУ-ын дугуйн спортын мастер цол хүртсэн. Тэшүүрийн спортоор улсын 1-р зэргийн тамирчин. 1967 онд Сүхбаатар аймгийн Бүрэнцогтын уурхайд шилжин очиж бид 2 амьдралаа зохиож хань маань уурхайчдын клубын эрхлэгчээр ажилласан. Мөн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд багшаар ажиллаж байгаад 1975 онд бид 2 Хэнтий аймгийн Бор-Өндөрийн 10 жилд багшилж байгаад 1990 онд нас барсан. Нэг хүү, 2 охинтой. Хүүхдэд хайртай хүүхдийн сэтгэл зүрхийг ойлгодог, тэдэнтэй бүхий л чөлөөт цагаа хамт өнгөрөөж уулзалт ярилцлага хийх, зугаалга аяллыг зохиодог хүний төлөө уйлж ч чаддаг, баярлаж ч чаддаг сэтгэлийн асар их тэнхээтэй. Үнэн үгийг хатуу гэлтгүй хэлж чаддаг, хамт олноо хүндэлдэг, тэдний итгэдэг, хайрлаж чаддаг урлаг спортын төрөл бзрийн авьяастай жинхэнэ ардын багш байлаа. Яруу найраг оролддог, уран уншигч, мэргэжлийн жүжигчин, тамирчин, гэр бүлдээ сайн хань, хүүхдүүддээ хайртай халамжит эцэг байлаа. Сайн юмыг бахархан дэмждэг, хүнд тусархаг, ядарч зүдрэх цагт тэвчээртэй, хүнлэг нинжин сэтгэлтэй, байгальд асар их хайртай, байгалийг шүтдэг, Хүн байгаль хоёрын шүтэлцээг дээдлэн хүндэлдэг байгалийн сайханд явган аялах дуртай, өдөрт 10 км-ээс доошгүй алхдаг ан гөрөөнд дуртай, алиа наргиа үгийг толгой холбож, шүлэглэх дуртай. Ой тогтоолт сайтай үзсэн харсан болсон явдлаа олон жилийн дараа огт мартахгүй сэргээж.санаж ярьж чаддаг, монгол хэлийг асар их сонирхдог эх хэлээ хайрлаж хүндэлж зөв ярьж, сул үггүй ярьж байхыг үргэлж захидаг. Номыг хайрлах шүтэх ухаанд онцгой хүн байлаа.