№163 Дүгэржавын Мишигдорж
Бид алдарт гавьяат жүжигчдийг байнга хүндэлж, дурсаж байдаг. Гэтэл шагнал урамшилгүй ч урлагийн төлөө насаа зориулсан хүмүүсийг алдаршуулахгүй юм аа гэхэд дурсан санахыг хичээж байдаг билээ би. Тэдгээр хүмүүсийн нэг нь Мах комбинатын…
Зохиогч Д.Золбаяр ·
Бид алдарт гавьяат жүжигчдийг байнга хүндэлж, дурсаж байдаг. Гэтэл шагнал урамшилгүй ч урлагийн төлөө насаа зориулсан хүмүүсийг алдаршуулахгүй юм аа гэхэд дурсан санахыг хичээж байдаг билээ би. Тэдгээр хүмүүсийн нэг нь Мах комбинатын Соёлын ордонд найруулагч байсан гэхээс өөр мэдээлэлгүй Дүгэржавын Мишигдорж хэмээх эрхэм байна.
Ховд аймгийн Дарви сумын харъяат Д.Мишигдорж гуайн кино түүх гэвэл
1972 он "Ичээнд нь"
1973 он "Тунгалаг Тамир" ард, мөн хэт хувьсгалч
1983 он "Үүр цайхын өмнө" элч
1984 он "Загийн алим" Дугар
1987 он "Мандах нарны туяа" Бодоо
1994 он "Жас өдөр" дарга
эдгээр дүрүүдээр кино хальсанд мөнхөрчээ.
Д.Мишигдорж найруулагчийн үр хүүхдүүд аавынхаа тухай ном гаргасан сурагтай байдаг ч олж уншиж чадаагүй л байна даа.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №163.