№366 О.Дэлэгбуян
Налайхын Соёлын ордоны жүжигчин, найруулагч О.Дэлэгбуян гэдэг хүн хэд хэдэн кино тоглосон нь харагддаг. Энэ хүн Догшин хар буюу БНМАУ-ын гавъяат жүжигчин Л.Нямсүрэн гуайг анх урлагт хөтлөн оруулсан гэдгээс өөр мэдээлэл олдохгүй юм. Ямартай…
Зохиогч Д.Золбаяр ·
Налайхын Соёлын ордоны жүжигчин, найруулагч О.Дэлэгбуян гэдэг хүн хэд хэдэн кино тоглосон нь харагддаг. Энэ хүн Догшин хар буюу БНМАУ-ын гавъяат жүжигчин Л.Нямсүрэн гуайг анх урлагт хөтлөн оруулсан гэдгээс өөр мэдээлэл олдохгүй юм. Ямартай ч кинонд, урлагт үнэхээр дуртай, сонирхолтой хүн байжээ.
1977 он "Давааны цаана даваа" зэргэлдээх нэгдлийн дарга
1978 он "Солонгын таван өнгө" лам
1980 он "Өнөр бүл" Дамбий
Сайхан дүрүүд бүтээсэн энэ хүний тоглосон өөр кинонууд, мөн амьдралынх нь талаар мэдэх нэг нь бичиж үлдээнэ үү.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №366.