№368 Жагваралын Бүрэнбэх
"Нийслэл хүү" киноны Батхишигийн дүрээрээ олон түмэндээ хоногшин үлдсэн удирдаач Ж.Бүрэнбэх гуайн талаар бичих гэж нэлээд олон хоног саатлаа. Учир нь түүнийг "Дайны тухай өгүүллэгүүд" киноны "Балга ус" хэсэгт байлдагчийн дүрд тоглосон гэж…
Зохиогч Д.Золбаяр ·
"Нийслэл хүү" киноны Батхишигийн дүрээрээ олон түмэндээ хоногшин үлдсэн удирдаач Ж.Бүрэнбэх гуайн талаар бичих гэж нэлээд олон хоног саатлаа. Учир нь түүнийг "Дайны тухай өгүүллэгүүд" киноны "Балга ус" хэсэгт байлдагчийн дүрд тоглосон гэж номонд бичжээ. Тус киног хэд дахин үзээд би олж харж чадсангүй ээ. Магадгүй тэр ном алдаатай байх л даа. Иймээс 60-аад онд хийгдсэн цэрэг эх орны сэдэвтэй бүх кинонуудыг шүүрдэн үзлээ, олсонгүй. Цэрэг хувцастай зургийг нь киноноос харсан санагдаж байгаа ч яг ямар киног нь санадаггүй ээ. Одоо надад ганц хувилбар байгаа нь "Хүний мөр" киноны хасагдсан хэсэгт байсан юм болов уу гэсэн хувилбар л үлдлээ.
Жагваралын Бүрэнбэх 1946 онд Архангай аймгийн Хашаат суманд төржээ.
1963-1969 онд Улсын Драмын театрт жүжигчин,
1969-1973 онд УБДС-ийн хөгжмийн ангийг удирдаач мэргэжлээр,
1973-1979 онд Ленинград хотын Хөгжмийн дээд сургуулийг дуурь, симфоний удирдаач мэргэжлээр тус тус төгсжээ.
1965 он "Сэтгэлийн дуудлагаар" залуу
1968 он "Өндөр ээж" цэрэг
1968 он "Нийслэл хүү" Батхишигт тоглон залуу насаа кино хальсанд үлдээжээ.
2018 онд Бүрэнбэх гуай МУ-ын Ардын жүжигчин гэдэг эрхэм цолыг хүртсэн байна.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №368.