№376 Лувсаншаравын Баярсайхан
Дуурийн дуучин Лувсаншаравын Баярсайхан 1962 онд Улаанбаатар хотод төржээ.
Зохиогч Д.Золбаяр ·
Дуурийн дуучин Лувсаншаравын Баярсайхан 1962 онд Улаанбаатар хотод төржээ.
1983 онд Эрхүү хотын Үслэг эдлэлийн техникумыг агнуур зүйч мэргэжлээр төгссөн.
1986 онд УДБЭТ-т дуучнаар орж
2003 онд СУИС-ийг дуурийн дуучин мэргэжлээр төгсжээ.
1997 он "Догшин хутагтын сахиус" Хамба лам
2007 он "БНМАУ-ын төлөө зүтгэе" лам
2012 он "Долоон бурхан харвадаггүй" Цэрэндорж
2013 он "Маргааш бид буцна" замчин
2013 он "Ану хатан" Махан
2013 он "Улаан дөрвөлжин" асрагч
2015 он "Саятан болгох дамжаа" ОАУСК аав
2015 он "Тайга" түлээчин
2016 он "Бүү март" Дэжид гэх мэт кинонуудад тогложээ.
Өөр олон кино байгаа байх аа. Та бүхэн хэлж тус нэмэр болоорой.
Дашрамд хэлэхэд Лувсаншарав гуай Баяраа ахад зориулж "Маамуу нааш ир" алдарт дуугаа туурвисан гэдэг шүү.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №376.