№381 Равдангийн Мягмаржав
Тэвэг тоглодог хөгжилтэй залуусын нэг Равдангийн Мягмаржав 1966 онд төржээ.
Зохиогч Д.Золбаяр ·
Тэвэг тоглодог хөгжилтэй залуусын нэг Равдангийн Мягмаржав 1966 онд төржээ.
1992 онд СУИС-ийн кино драмын ангийг Л.Лхасүрэн багшийн удирдлага дор төгсөж жүжигчин болсон байна.
Төгсөөд л ХЗТ-т ажилласаан.
1991 он "Аргамжаа" чулуучин
1993 он "Цахилж яваа гөрөөс" Жигжид
1994 он "Байлдан дагуулагч" Жаргал
1997 он "Газар шороо мину зээ" залан
1999 он "Дусал нулимс"
2001 он "Мөрөөдлийн хөлөг онгоц" ОАУСК байрны оюутан
2003 он "Зугатаарай" луйварчин жолооч
Эндээс харахад найруулагч И.Нямгаваагийн кинонд л олон тоглож байж дээ.
"Дусал нулимс" гэж Хүчирхийлэлийн эсрэг төвийн захиалгаар хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөгийн талаар Нямгаваагийн видеогоор хийсэн киноны нээлтийг үзэж явлаа. Хожим тэр кино сураггүй алга болсоон. Их муу кино байсан тул хийсэн нь ч, хийлгэсэн нь ч ичээд хав дарсан байх л даа.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №381.