ТүүхЦуврал: Монгол киноны уран бүтээлчид — Д.Золбаярын цуврал · 389-р хэсэг
№389 Лхагваагийн Цогзолмаа
"Гарын таван хуруу" киноны Хорлоод Дарханы театрын бүжигчин Л.Цогзолмаа тогложээ.
Зохиогч Д.Золбаяр ·
"Гарын таван хуруу" киноны Хорлоод Дарханы театрын бүжигчин Л.Цогзолмаа тогложээ.
Лхагваагийн Цогзолмаа 1956 онд төржээ.
1974 онд Хөгжим Бүжгийн дунд сургуулийн бүжгийн ангийг төгсөөд Дархан хотын "Залуучууд" театрт бүжигчнээр ажиллаж эхэлжээ.
1982 он "Гарын таван хуруу" Хорлоо
1986 он "Нандин эрдэнэ" хуримын зочин
1987 он "Үлгэр дууссан хойно" амраг
1993 он "Би эмээ болохгүй"
1999 он "Тэнгэрийн цааз" кинонуудад тоглож залуу насаа мөнхөлжээ.
Л.Цогзолмаа одоо Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа гэсэн шүү.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №389.