№407 Данпилын Авирмэд
Бас нэгэн авъяаслаг уран бүтээлчийг танилцуулая.
Зохиогч Д.Золбаяр ·
Бас нэгэн авъяаслаг уран бүтээлчийг танилцуулая.
Данпилын Авирмэд 1929 онд Завхан аймгийн Жавхлант суманд төржээ.
1949-1952 онд цэргийн алба хаасан.
1958 оноос Завхан аймгийн Соёлын ордонд уртын дуучнаар орж улмаар аймгийн Дүрслэх урлагийн хороонд зураач, барималчнаар ажиллах үедээ Жавхлант толгой дээр буга согоо, аргаль янгирын барималыг барьсан нь одоо ч байгаа билээ.
1965 оноос Монгол Кино үйлдвэрийн бутафор цехэд барималчнаар орсон байна.
1966 он "Үер" нутгийн залуу
1968 он "Өндөр ээж" жолооч
1979 он "Бушхүүгийн үлгэр" кинонд хааны зарлагчид тоглож дүр төрхөө үлдээжээ.
Авирмэд гуай уртын дуу сайхан дуулдаг тул "Тунгалаг Тамир" киноны Хүрээ Ёндонгийн гэрт Эрдэнийн дуулдаг уртын дуу, "Ичээнд нь" кинонд гаднаас хүн сонсож байгааг мэдээд найрлаж байгаа дүр исгэн уртын дуу дуулж буй Дашийн дууг дуулсан нь кино хальсанд мөнхөрчээ.
Мөн 1983 онд Германы киночидтой хамтран бүтээсэн "Газарчин" киноны тайз декорацийн зураачаар ажилласан байна.
Д.Авирмэд гуайн ач хүү нь өнөөдөр Завхан аймгийн Хөгжимт Жүжгийн таеатрын найруулагчаар ажиллаж өвөөгийнхөө үйл хэргийг залгамжилж байгаа юм шүү.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №407.