№421 Чойнхорын Найдандорж
МУ-ын Урлагийн гавъяат зүтгэлтэн найруулагч Чойнхорын Найдандорж.
Зохиогч Д.Золбаяр ·
МУ-ын Урлагийн гавъяат зүтгэлтэн найруулагч Чойнхорын Найдандорж.
1960 онд Улаанбаатар хотод төрсөн.
1978-1982 онд УБДС-ийн кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгсжээ. Төгсөөд Драмын театрт жүжигчнээр ажиллаж байгаад 1987-1992 онд ЗХУ-ын Белоруссийн Урлагийн академийг драмын найруулагч мэргэжлээр төгссөн байна.
1992 оноос СУИС-д багш, Цэргийн театрт найруулагч,
1995 оноос Драмын театрт ерөнхий найруулагч,
Мөн Инээдмийн ТҮЦ хамтлагт найруулагч хийж байжээ.
1992 он "Мөнх тэнгэрийн хүчин дор" Зургаадай буюу Зэв жанжин
1992 он "Аминд хүрсэн олз"
1993 он "Алт амилах цагаар"
1993 он "Хэлтгий заяа" Шөрмөс начин
1994 он "Гэнэн сэтгэл" Довдон
1994 он "Ертөнцийн эзэнд тохиолдсон явдал" Бошигт
1995 он "Араанд нь алт, ард нь хутга" Гомбо
1995 он "Чин ван Ханддорж" монхор Өлзий
1995 он "Цагаан морь" (японы кино) зэрэг кинонд тогложээ.
2002, 2003 онуудад "Сэргээш-1", "Сэргээш-2" хошин мюзикльд найруулагчаар ажиллахад нь миний бие хамт уран бүтээл туурвиж явлаа.
Авъяастай, чадвартай энэ хүний ур чадварыг Драмын театр, СУИС ашиглахгүй, дэмжихгүй байгаад харамсаж л явдаг даа.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №421.