№424 Гончигийн Ундармаа
Цаг үеэ дагаад нэг жүжигчний фильмографийг танилцуулая.
Зохиогч Д.Золбаяр ·
Цаг үеэ дагаад нэг жүжигчний фильмографийг танилцуулая.
Гончигийн Ундармаа 1995 онд СУИС-ийн жүжигчний ангийг Л.Лхасүрэн багшийн удирдлага дор төгсөөд Эрдэнэт хотын ХДТ-т ажиллажээ.
1998 онд Эрдэнэтийн театраас дөнгөж ирээд байхад нь бид "Алуурчин бэлтгэх дамжаа" киноныхоо нарийн бичгийн даргын дүрд тоглуулж байлаа.
2000 онд Чингис зочид буудалд хийсэн хуримдаа урихад хуримын бичлэгийг нь хийж бэлэг барьж байлаа.
Гутлын 22 -ын тэнд байдаг "Анун" тавилгын дэлгүүрийн эрхлэгч хийж байсан даруухан бүсгүй маань гэнэт л хошин урлагт ороод миний хувьд сураг тасарсаан. Түүнээс хойших түүхийг нь та бүхэн мэднэ дээ.
Ундармаа оюутан байхдаа хоёр ч кинонд тоглоод амжсан юм билээ.
1993 он "Монголын гурван өдөр" Балжиргаравын эхнэр Долгор
1993 он "Босоо ороолон" Туул
1998 он "Алуурчин бэлтгэх дамжаа" нарийн бичиг
2009 он "Буруу эргэлт"
2011 он "Доргио 7 эр"
2015 он "Тютю"
2015 он "Хамтран амьдрагч"
2017 он "Амьдралоги"
2022 он "Улаан цэцэг" Удвал эдгээр кинонуудад тогложээ. Өөр бас байдаг л байх.
"Гоонь эмэгтэйчүүд" кино нь надад л лав таалагддаггүй. Кино урлагийн үндсэн зарчмуудыг дандаа зөрчиж мөнгө олохыг л өмнөө барьсан гэж санадаг юм.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №424.