№435 Найдангийн Ганхуяг
Урлагийн гавъяат зүтгэлтэн, доктор профессор, театр судлаач Найдангийн Ганхуяг багш 1958 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төржээ.
Зохиогч Д.Золбаяр ·
Урлагийн гавъяат зүтгэлтэн, доктор профессор, театр судлаач Найдангийн Ганхуяг багш 1958 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төржээ.
1976-1980 онд УБДС-ийн кино драмын ангийг Х.Хайнзан, Б.Мөнхдорж нарын удирдлага дор суралцан жүжигчний мэргэжил эзэмшсэн билээ.
Улсын Хүүхэд Залуучуудын театр, Улсын Драмын театрт жүжигчин, туслах найруулагч хийж байгаад
1985-1990 онд ЗХУ-ын Белоруссын Минск хотын Урлагийн академийг драмын найруулагч мэргэжлээр төгссөн байна.
1979 он "Газрын үнэр" Батдорж
1982 он "Тэмцлийн оч" ноёны хүүд тоглож залуу насаа кинонд мөнхөлжээ.
Н.Ганхуяг багш 1991 оноос СУИС-д багшилж тэнхимийн эрхлэгчийн үүргийг гүйцэтгэж олон арван шавь төрүүлсээн.
1992 он "Агарын гурван сүлжээ"
1993 он "Хэлтгий заяа"
1993 он "Тогоруу өдрөөрөө уйлдаг"
1993 он "Мичидийн зургаан гялаан"
1997 он "Наран ургахыг хүлээхгүй" кинонуудыг найруулсан юм.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №435.