№440 В.Хабаева
Монгол улсад балетын урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эмэгтэй кинонд тоглосон байдаг ажээ.
Зохиогч Д.Золбаяр ·
Монгол улсад балетын урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эмэгтэй кинонд тоглосон байдаг ажээ.
Алла Викторовна Хабаева гэдэг эмэгтэй 1971 онд бүтээгдсэн "Дайсны цэргүүдээ сонсоцгоо" киноны Харбин хотын буудлын эзэн авгайд тогложээ.
Бүжгийн жүжигчин, урлаг судлаач Хабаева гуай театраас гарсныхаа дараа урлаг судлалын мэргэжлээрээ монголын дүрслэх урлагийн талаар маш олон шүүмж, дүгнэлт бичиж гадаадын сонин сэтгүүлүүдэд нийтлүүлж байсан байна.
А.В.Хабаева гуай Б.Ринчен гуайн бэр болоод Илиада Ренчин Хабаева гэдэг нэртэй болсон бололтой.
60 гаран жил Улаанбаатарт амьдарсан энэ хүн монгол хэл сураагүй нь харамсалтай.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №440.