№445 Цэдэнбал
Монгол Улс цирктэй байлаа. Тэр цирк дотор нь алиалагч нар гэж хүүхэд хөгшид төдийгүй бүх ард түмэнд инээд баясал бэлэглэдэг мэргэжлийн уран бүтээлчид байдаг байлаа.
Зохиогч Д.Золбаяр ·
Монгол Улс цирктэй байлаа. Тэр цирк дотор нь алиалагч нар гэж хүүхэд хөгшид төдийгүй бүх ард түмэнд инээд баясал бэлэглэдэг мэргэжлийн уран бүтээлчид байдаг байлаа.
Алиалагч Содном, Латиф, Батсүх нар кино хальсанд мөнхөрсөн байдаг. Түүнтэй адил Алиалагч Цээеэ гуай ч кинонд дүрээ үлдээжээ.
Цэдэнбал гэдэг энэ хүнийг "их удирдагчтай ижил нэртэй хүн алиалагч байж таарахгүй" гэснээс болоод Цээеэ нэрээр олон түмэндээ танигдсан юм гэнэ лээ.
Д.Цээеэ гуай 1986 онд бүтээгдсэн "Нандин эрдэнэ" кинонд эпизодинд хальтхан ч боловч тоглож дүрээ үлдээсэн нь азтай. Баримтат киноны хальсанд бол байдаг байх шүү.
Эзэн нь үгүй болсон ч кино хальс л үлдэх юм даа.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №445.