ТүүхЦуврал: Монгол киноны уран бүтээлчид — Д.Золбаярын цуврал · 463-р хэсэг
№463 Д.Сафонов
Нэг ирэхдээ хоёр монгол кинонд тоглосон гадаад жүжигчинг танилцуулъя.
Зохиогч Д.Золбаяр ·
Нэг ирэхдээ хоёр монгол кинонд тоглосон гадаад жүжигчинг танилцуулъя.
СССР-ийн гавъяат жүжигчин Всеволод Дмитриевич Сафонов 1970 онд Б.Сумхүү багшийн "Дайсны цэргүүдээ сонсоцгоо" кинонд тоглох гэж ирэхэд нь Д.Жигжид найруулагч "Тэмцэл" кинондоо мөн тоглуулж амжсан байдаг юм.
1971 он "Дайсны цэргүүдээ сонсоцгоо" Буров
1971 он "Тэмцэл" цагаантаны офицер
В.Д.Сафонов олон кинонд тоглосон туршлагатай жүжигчин тул манай жүжигчдэд маш их үлгэр дууриал үзүүлсэн гэдэг.
Сафонов гуай хожим нь буюу 1974 онд СССР-ийн Ардын жүжигчин болсон билээ.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №463.