№480 Дэндэвийн Цэнд-Аюуш
Ажилчны Соёлын ордонд жүжигчин байсан Дэндэвийн Цэнд-Аюуш гэдэг хүн хэд хэдэн кинонд тогложээ.
Зохиогч Д.Золбаяр ·
Ажилчны Соёлын ордонд жүжигчин байсан Дэндэвийн Цэнд-Аюуш гэдэг хүн хэд хэдэн кинонд тогложээ.
1962 он "Баясгалан" нэгдлийн дарга
1965 он "Сэтгэлийн дуудлагаар" боловсон хүчин
1967 он "Хил дээр" тагнуул
1968 он "Өндөр ээж" Осор
Энэ хүний талаар илүү мэдээлэл олдохгүй байна. Өөр кинонд тоглосон байж болзошгүй.
Багануур хотын "Уурхайчин" соёлын ордонд дарга (найруулагч, уран сайхны удирдаач) байсан санагдана. Уурхайчид, иргэд олон нийтийн урлаг, уран сайхны үйл ажиллагааг маш сайн зохион байгуулж авч явдаг байсан. Тэрээр биеэ их цэмцгэр сайхан авч явдаг. Нэлээн том биетэй ч хаанаас нь харсан ганган дэгжин байдлаа хадгалдаг. Үнэхээр их зохиолч Д.Нацагдоржийн хэлснээр "соёлын үрийг тарьсан" хүн байлаа.
Багануурт олон жил ажиллаж амьдарсан. Жүжигчин Бямбацогт маш сайн мэднэ.
"Бадарчин 93" ын явган аялагч Батзоригийн хийсэн кинонд тоглосон. Нэрийг нь санахгүй байна.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №480.