№501 Алтангэрэлийн Жавзан
Эрдэнэтийн театрын жүжигчин А.Жавзанг танилцуулъя.
Зохиогч Д.Золбаяр ·
Эрдэнэтийн театрын жүжигчин А.Жавзанг танилцуулъя.
Алтангэрэлийн Жавзан 1996 онд СҮИС-ийг жүжигчин мэргэжлээр МУГЖ Л.Лхасүрэнгийн удирдлага дор төгсөөд Эрдэнэт хотын театрт одоо болтол ажиллаж байгаа.
1992 он "Эргүнэ хунгийн домог" Мөнгөлэй
1992 он "Агарын гурван сүлжээ" Алимаа
1996 он "Галзуурсан дурлал"
2017 он "Багш" Бурмаа багш
2003 он "Хэен хуар" Сүрэн
2022 он "Улаан цэцэг" эдгээр кинонуудад тогложээ.
Өөр кинонд тоглосон байж болзошгүй.
Залуу найруулагч нар минь анхааралдаа аваарай.
Дашрамд хэлэхэд түүний ээж нь МУГЖ Т.Борхүү гуай юм шүү дээ. Удахгүй ээж шигээ гавъяат жүжигчин болох байх аа.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №501.