№509 Балбарын Дашдорж
"Суварган цэнхэр уулс" кино эхлэхэд сонины редакцид нэг ахмад сэтгүүлч байдаг даа. Тэр хүн бол манай киноны ахмад найруулагч Б.Дашдорж гуай юм.
Зохиогч Д.Золбаяр ·
"Суварган цэнхэр уулс" кино эхлэхэд сонины редакцид нэг ахмад сэтгүүлч байдаг даа. Тэр хүн бол манай киноны ахмад найруулагч Б.Дашдорж гуай юм.
Балбарын Дашдорж 1928 онд Сэлэнгэ аймгийн Дархан суманд төржээ.
1944 онд 16 насандаа "Ард" кино театрын манаачаар орсноор ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж төд удалгүй "Улаанбаатар" кино театрт дагалдан кино механикч, Баян-Өлгий, Говь-Алтай аймгуудад кино механикч хийж байжээ.
1948 онд Монгол Кино үйлдвэрийн кино механикч болсон байна. Ингэж ажиллах явцдаа киноны дууны операторын мэргэжлийг сонирхон 1951 оноос Зөвлөлтийн мэргэжилтэн, дууны тасгийн сургагч Котовт шавь оржээ. Энэ хооронд олон кинонд ажиллаж туршлага суугаад Ардын хувьсгалын 40 жилийн ойд зориулан 1961онд БНАГУ-ын киночидтой хамтран "Монголын сайхан орон" бүрэн хэмжээний баримтат киноны зохиолыг бичиж, мөн найруулсан нь одоо ч монголын кино урлагийн сор болсон бүтээл болон хадгалагдаж байдаг билээ.
1964 оноос ЗХУ-ийн Москва хотын Бүх Холбоотын Кино Урлагийн дээд сургуулийн баримтат киноны найруулагчийн ангид суралцаж төгссөнөөр мэргэжлийн найруулагч болсон түүхтэй.
1958 он "Дуулбал дуу нэг"
1959 он "Тэргүүний ажилчдын дунд"
"Мөнхийн найрамдал"
"Шинэчлэгдэж буй тал"
"ХАА-н тэргүүний ажилчдын зөвлөлгөөн"
"Тээвэр холбооны яамны захиалга"
1960 он "Анхаар 8"
1961 он "Монголын сайхан орон"
1962 он "Хүнсний ногоо"
"Гадаад мэдээ 5,6,7,8"
"Г.Титов манай оронд"
"Урлагийн тайзнаа"
1963 он "Броногийн яармаг"
"Дүрслэх урлаг"
1965 он "Монголын нам засгийн төлөөлөгчид Чехд"
"Манай худалдаа"
1967 он "Уран нугараач Норовсамбуу"
1968 он "Найрамдлын айлчлал, Югославын зочид"
"БНАГУ-ын нам засгийн төлөөлөгчид манай оронд"
1969 он "Бидний найрамдал мөнх"
"Мөнх дурсагдах алдар"
"Ялалтын их ой Халх гол 30"
1971 он "Доктор Шастин"
"Ардын хувьсгалын 50 жилийн ой"
"Их ойн хүндэт зочин"
1972 он "Гал голомт"
1973 он "Ардын жүжигчин Цагааны Цэгмид"
1974 он "Миний сайхан ээж"
"Отрын олз"
1975 он "Ялалтын тухай өгүүллэг"
"Атрын эзэд"
"Алтан шар зам"
"Их ялалтын ой"
1976 он "Найрамдлын Дархан"
1977 он "Урагшлах алхаа"
1978 он "Октябрь манай баяр"
"Ахан дүүсийн ариун холбоо"
1979 он "Атрын тухай өгүүллэг"
"БАМ-ын тухай тэмдэглэл"
"Ялалт нэгдлийнхэн"
"Наран үүрд мандаг"