№511 Даваасүрэнгийн Чинзориг
Зохиолч, яруу найрагч, Д.Чинзориг багш хэд хэдэн киноны зохиолыг бичсэн байдаг юм.
Зохиогч Д.Золбаяр ·
Зохиолч, яруу найрагч, Д.Чинзориг багш хэд хэдэн киноны зохиолыг бичсэн байдаг юм.
Даваасүрэнгийн Чинзориг 1959 онд Ховд аймгийн Дуут суманд төржээ.
1980 онд НАХЯ-ны тусгай сургууль,
1991 онд Москва хотын М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгссөн.
1992 он "Дээд хэмжээ"
1992 он "Сүүдэрт жилийн зурвас"
1992 он "Яаралтай цахилгаан"
1993 он "Домог жаргах цаг"
1995 он "Чин ван Ханддорж" кинонуудын зохиолыг бичжээ.
Зохиолч Д.Чинзориг "Дээд хэмжээ" кинондоо эрүүлжүүлэхийн цагдаад тоглож залуу насаа мөнхөлжээ.
Миний хувьд Чинзориг багштай хамт СУИС-д нэг жил, нэг тэнхимд хамт багшилж байсан сайхан дурсамж бий.
Чинзо багш маань монголын анхны кино найруулагч байгаад хэлмэгдсэн Бага Нацагдорж буюу Төмөрийн Нацагдорж гуайн тухай бичиж байсан юмсан. Даацтай сайхан нийтлэл болсон байх даа.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №511.