ТүүхЦуврал: Монгол киноны уран бүтээлчид — Д.Золбаярын цуврал · 513-р хэсэг
№513 Дүлбээгийн Баянбат
Өвөр Жанчивлин рашаан сувиллын соёл олон нийтийн эрхлэгч байсан Баянбат гэдэг хүн хоёр ч кинонд тоглосон ажээ.
Зохиогч Д.Золбаяр ·
Өвөр Жанчивлин рашаан сувиллын соёл олон нийтийн эрхлэгч байсан Баянбат гэдэг хүн хоёр ч кинонд тоглосон ажээ.
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харъяат Дүлбээгийн Баянбат аймгийнхаа театрт жүжигчин байгаад 1976 онд Өвөр Жанчивлинд ирсэн бололтой.
1985 он "Фронтод явах өргөдөл" малчин
1986 он "Намар нахиалсан мод" туслах багш эдгээр дүрүүдийг бүтээжээ.
Жич: "Намар нахиалсан мод " киноны титрт "Б.Баянбат" гэж овгийн эхний үсгийг буруу бичжээ. Ер нь энэ мэтээр титрт буруу бичсэн үзэгдэл их ажиглагддаг юм шүү.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №513.