№516 Н.Баньд
Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын валторна буюу угалзан бүрээ хөгжимчин Н.Баньд гэдэг хүн 1966 онд бүтээгдсэн "Цэргийн хүү" киноны хөгжмийг бичжээ.
Зохиогч Д.Золбаяр ·
Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын валторна буюу угалзан бүрээ хөгжимчин Н.Баньд гэдэг хүн 1966 онд бүтээгдсэн "Цэргийн хүү" киноны хөгжмийг бичжээ.
Баньд гуай:
1959 он "Ардын элч" гамин цэрэг
1962 он "Түмний нэг-2" (хаагдсан хувилбар) геологич Төмөрхүүгийн
дүрүүдийг бүтээж кино хальсанд үлджээ.
"Түмний нэг"-ийн 2-р анги хаагдаж хавчигдсаар хожим нь буюу 1965 онд "Хүний мөр" нэрээр үзэгчдэд хүрснийг бид үздэг билээ. Уг хаагдсан хувилбарт Чимид багшийн анхны долоон шавийн нэг археологич Төмөрхүүд Баньд гуай тоглосон боловч хасагдсаар байгаад "Хүний мөр" кинонд үлдээгүй нь харамсалтай.
Энэ хүний талаар мэддэг бол мэдлэгээ хуваалцаарай.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №516.