№522 Санжаа
Монголд дөнгөж кино хөгжиж байх үеийн хоёр ч кинонд тоглосон нэг залууг тодруулъя.
Зохиогч Д.Золбаяр ·
Монголд дөнгөж кино хөгжиж байх үеийн хоёр ч кинонд тоглосон нэг залууг тодруулъя.
1940 он "Тарваган тахал" анчин
1942 он "Аймшиггүй эх оронч" дэслэгчид энэ залуу тогложээ.
Кинонуудын титрт "Голлон тоглогчид: Санжаа" хэмээн бичсэн байна.
Санжаа кино үйлдвэрт ажиллаж байсан л болов уу. Театрын жүжигчин байсан бол ядаж л "Сүхбаатар", эсвэл "Цогт тайж" киноны массовканд тоглосон байх ёстой. Учир нь тэр үед жүжигчид цөөн төдийгүй жирийн үзэгчдийн кино урлагийн талаарх төсөөлөл нимгэн байсан тул кино үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүсээ тоглуулах нь илүү дөхөм байсан биз ээ. Дээрх хоёр том хэмжээний киног бүтээхэд хамаг хүн хүчээ дайчилж байсны илрэл нь урлагийн бараг л бүх хүнийг дайчилсан байдаг юм.
Өөр кинонд тоглосон эсэхийг тодруулна аа.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №522.