№536 Бадамын Эрдэнэчимэг
Жүжигчин МУСТА Бадамын Эрдэнэчимэг 1992 онд Украйн улсын Харьков хотын Урлагийн сургуулийг жүжигчин мэргэжлээр төгсчээ.
Зохиогч Д.Золбаяр ·
Жүжигчин МУСТА Бадамын Эрдэнэчимэг 1992 онд Украйн улсын Харьков хотын Урлагийн сургуулийг жүжигчин мэргэжлээр төгсчээ.
1992-1998 онд Хүүхэд Залуучуудын Театрт жүжигчнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт уран бүтээлч.
1993 он "Хэлтгий заяа" Сэндэр
1993 он "Амилсан чөтгөр" Уранчимэг
1994 он "Байлдан дагуулагч" Туяа
1995 он "Эзэнгүй айл" ОАУСК
1997 он "Газар шороо мину зээ" Урангуа
1998 он "Салж чадахгүй хайр" Минжин
2001 он "Уйлах эрхгүй хайр" Номин
2016 он "Хоёр гүүрний цаана"
2016 он "Хайрын клуб" Халиуны ээж
2020 он "Эхиймаа" шоронгийн дарга
2022 он "Нийслэл хүүхэн" ОАУСК
2023 он "Ахан дүүс" ОАУСК болон өөр олон кинонд тогложээ.
Мэргэжлийн жүжигчин найзыгаа удахгүй төрдөө үнэлүүлээрэй гэж ерөөе өө.
Жич: "Байлдан дагуулагч" кино олдохгүй байгаа тул зургийг нь оруулж чадаагүй юм шүү.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №536.