№543 Цэгмидийн Баяраа
Цэгмидийн Баяраа гэдэг хүн хэд хэдэн кинонд тоглосон байна.
Зохиогч Д.Золбаяр ·
Цэгмидийн Баяраа гэдэг хүн хэд хэдэн кинонд тоглосон байна.
Ц.Баяраа 1947 онд Улаанбаатар хотод төржээ.
1982 онд Хууль зүйн дунд сургуулийг төгсөөд Цагдан Сэргийлэх байгуулагад ажилласаар гавъяаныхаа амралтыг авсан бололтой.
1970 он "Дайны тухай өгүүллэгүүд-Хоёулаа" Төмөр
1972 он "Ичээнд нь" тагнуулч
1992 он "Буяны нүгэл" Ваанчиг
1993 он "Түгшүүрт шөнө" Сандаг
"Дайны тухай өгүүлэгүүд" киноны титр дээр Р.Баяраа гэж алдаатай бичсэн нь харагдаж байна. Ер нь киноны титрт алдаатай бичсэн тохиолдол ажиглагддаг юм.
"Түгшүүрт шөнө" кино олдохгүй байгаа тул зургийг нь оруулж чадаагүй юм шүү.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №543.