ТүүхЦуврал: Монгол киноны уран бүтээлчид — Д.Золбаярын цуврал · 549-р хэсэг
№549 Чимиддамбын Ичинхорлоо
Чимиддамбын Ичинхорлоо 1971 онд Улаанбаатар хотод төржээ.
Зохиогч Д.Золбаяр ·
Чимиддамбын Ичинхорлоо 1971 онд Улаанбаатар хотод төржээ.
1991-1995 онд СУИС-ийн жүжигчний ангийг гавъяат жүжигчин С.Сугар багшийн удирдлага дор жүжигчин мэргэжлээр төгссөн. Төгсөөд өнөөдрийг хүртэл МҮОНТВ-д нэвтрүүлэгч хийж байгаа.
1992 он "Цөвүүн цагийн богд" Аминаа
1993 он "Учрах тавилан" Лхам
1993 он "Хүлээх гэзэр" Дамбийгийн эхнэр
1993 он "Яаралтай цахилгаан" элч
1995 он "Хүн алж тоглосон залуус"
1996 он "Наран ургахыг хүлээхгүй" Жаргал эдгээр дүрүүдийг кино урлагт бүтээсэн байна.
МУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнуулсан.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №549.