№557 Д.Гүрбазар
"Ардын элч" кинонд дээр Бадарч захиагаа Дарьбазарт өгөхөд нэг жаахан залуу хамт үлддэг шүү дээ. Дайснууд ирээд хоёр удаа буу дуугарахад нь тэр хүүг бас алчихлаа гэж их харамсдагсан.
Зохиогч Д.Золбаяр ·
"Ардын элч" кинонд дээр Бадарч захиагаа Дарьбазарт өгөхөд нэг жаахан залуу хамт үлддэг шүү дээ. Дайснууд ирээд хоёр удаа буу дуугарахад нь тэр хүүг бас алчихлаа гэж их харамсдагсан.
Энэ хүү хоёр ч хэсэгт тод гардаг юм. Титрээс нь харахад Д.Гүрбазар гэдэг хүн л болов уу гэж тааж байна. Учир нь титрт бичигдсэн хүмүүсийн дүрийг бараг гадарлаж байна. Энэ хүн шиг эпизодонд тод томруун тоглосон өөр хүн тэр нэрс дотор алга аа.
Мэддэг, таньдаг хүмүүс нь бичиж туслана уу.
Дуурийн тeатрт дуучин сүүлд нь Мах комбинатын соёлын ордонд багшилж бсан эхнэр Сүрэнхорлоо нь зохиолч Намдаг гуайн дүү.Ах дүү 3 уулаа дуучид миний аавыг Дамдины Баатар.дүү нь Дамдины Аюурзана гэдэг
Энэ хүн бол Гүрбазар гуай мөн байна… Дуурийн театрт дуучин байсан, улмаар хожим Махкомбинатын соёлын ордонд дууны багшаар 1980 аад онд ажиллаж байсан даа…Одоо эгэ хүнийг сайн мэдэх хүн Агуу их зохиолч Намдаг гуайн охин Эрдэнээ л байна даа… Тэдний хамаатан байх шүү… Намдаг гуайн 2-дахь төрийн шагналын цайллага Зохиолчдын хороон дээр тэмдэглэхэд Гүрбазар гуайг авчирж олон янзын гоё хоол хийлгэж зочдыг дайлж байсан юм даг… Үүнийг Эрдэнээ зохион байгуулсан юм… Энэ талаар З.Ядмаа гавьяат зохиолч сайн мэдэх учиртай Бид хамт ажиллаж байсан юм …
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №557.