№560 Л.Баатарцогт
"Илүү сартай зун" киноны Галаагийн найз Батмөнх гэж залуу дугуйгаа өгч түрдэг тэрэг болгуулчихаад мөнгө авахгүй гээд байдаг шүү дээ. Тэр дүрд манай кино үйлдвэрийн идэвхтэн байсан Л.Баатарцогт ах тоглосон байдаг юм.
Зохиогч Д.Золбаяр ·

Баатараа ах их авъяастай хүн л дээ. "Илүү сартай зун" киноны титр дээр Доржбатын дүрд тоглосон Чулуунцэнд гуайн дээр нэр нь бичигдсэнийг бодоход дүрд нь монтажны явцад их хасагдсан л болов уу гэж бодох юм.
"Үхэж үл болно" киног хийх явцад туслах ажилчин байсан ахыгаа харуулын цэргийн эпизодны дүрд тоглуулсан юмсан. Сүүлд хэтэрхий урт байна гээд хасагдсан нь харамсалтай.
1987 он "Илүү сартай зун" Батмөнх
2008 он "Үхэж үл болно-Чингис хаан" харуулын цэрэг
Хааяа утасдаад л "-Сайн байна уу, найруулагч аа" гэдэгсэн. Хаана яваа юм бол доо ах минь. Утас нь өөрчлөгдчихөж.
Баатарцогт ахын өөр кино юу билээ?
Эвий, ах маань нондин бурхан болсон юм байна. Яагаад ч юм бодогдоод л байсан юм шүү дээ.
Ум ма ни бад ми хум
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №560.