№563 Лувсандоржийн Доржням
Лувсандоржийн Доржням 1949 онд Улаанбаатар хотод төрсөн.
Зохиогч Д.Золбаяр ·
Лувсандоржийн Доржням 1949 онд Улаанбаатар хотод төрсөн.
1982 онд Ленинград хотын Н.К.Крупскаягйин нэрэмжит Соёлын дээд сургуулийг төгссөн.
1982-1992 онд Сүхбаатар аймгийн Хөгжимт Драмын театрт, мөн "Сэлэнгийн долгио" чуулгад ажиллаж байсан.
1993-1996 онуудад Хүүхэд Залуучуудын театр, Хүүхэлдэйн театр ажиллаж байсан. Мөн РТВДС-д хэсэг багшилсан.
1994 онд "Наймаачин" уран сайхны киноны зохиолыг нь өөрөө бичиж найруулсан.
1993 он "Би эмээ болохгүй" Халзан Буд
1994 он "Наймаачин" Нанзад
2011 он "Тэнгэрийн хүү" түшээ
2011 он "Нар сарны зааг" сумын дарга
2012 он "Босго тотго" ОАУСК
2015 он "Хоймор өнжих нар" ОАУСК
2015 он "Маш нууц" эцэг
2016 он "Би ээж болмоор байна"
2018 он "Маш нууц 2. Байтаг богд" дотоод яамны төлөөлөгч
2020 он "Буруу өрөг" гэрч
2020 он "Эхиймаа"
2022 он "Гүртэн" тайж
2024 он "70 давхрын хэрэг" кинонуудад тус тус тогложээ. Өөр киног нь нэмж бичнэ үү.
1994 онд Ж.Бунтар найруулагчийн бүтээсэн "Халаасны өрөө" кинонд ассистент найруулагчаар ажилласан бөгөөд титр дээр нь оролцон тоглосон гээд ахиад нэр нь бичигдсэн байх юм. Би хэд хэдэн удаа үзээд олж харсангүй. Бодвол тоглосон хэсэг нь хасагдсан байх аа.
Доржням ахын хүү нь Шинэцог-Гени гэж авъяаслаг морин хуурч залуу бий.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №563.