Бадамраагийн Магсаржав
Равсал панзын дүрээрээ олон түмэндээ шингэсэн МУ-ын гавъяат жүжигчин Бадамраагийн Магсаржавыг танихгүй үзэгч байхгүй биз ээ
Зохиогч Д.Золбаяр ·
Равсал панзын дүрээрээ олон түмэндээ шингэсэн МУ-ын гавъяат жүжигчин Бадамраагийн Магсаржавыг танихгүй үзэгч байхгүй биз ээ
Б.Магсаржав 1945 онд Ховд аймгийн Булган суманд төржээ. Түүний аав нь Хязгаарын цэргийн офицер байсан тул эх орныхоо торгон хил дээр төржээ.
1964 онд Хүүхдийн театрт дагалдан жүжигчнээр орсноор урлагтай амьдралаа холбосон байна.
1970 он "Улаан дарцаг" Дагва
1981 он "Говь Хянганд тулалдсан нь" тагнуулч Кабаяаши
1983 он "Гарьд магнай" Равсал панз
1983 он "Сахиус уу, сахиул уу" холбоочин
1984 он "Намрын халуун өдрүүд" хурлаас хөөгддөг эр
1989 он "Мартагдсан дууль" диспетчер
1990 он "Одод орчих хязгаар" Ваанчиг
1991 он "Аянгат цагийн дууль" Доёбуу
1992 он "Найрын ширээний ууц" Самдан
1992 он "Ач тус, атаа хорсол" Лов
1993 он "Талийгаач" Балдан
1993 он "Монголын гурван өдөр" Луузан
1995 он "Танихгүй сэтгэл" Чунт
1996 он "Тэнгэрийн амьтан" Сандаг
1997 он "Еэ бондгорын гэлэн"
1998 он "Догшин хутагтын сахиус"
эдгээр кинонуудад тоглосон нь надад тэмдэглэгджээ.
Магсаржав гуай эцсийн мөчөө хүртэл буюу 2016 онд бурхан болтлоо кинонд тоглосоор байсан билээ.
Сүүл үеийн кинонуудыг нь та бүхэн дурьдаарай.
"Говийн зэрэглээ" кинонд тоглосон гэж тэмдэглэгдсэн байгаа боловч би л хувьдаа олохгүй байна аа.
Эх сурвалж: Д.Золбаяр.