Балганжавын Бямбажав
Сүүеэ минь дээ Сүүеэ минь
Зохиогч Д.Золбаяр ·
Сүүеэ минь дээ Сүүеэ минь
Арилгасан сонгино шиг булцайгаад
Арчсан толь шиг гялтайгаад...
"Мөнгөн буйл" киноны хотын хүүхэн Сүрэнд "Монгол кино" үйлдвэрийн жүжиг ангийн дарга. Б.Бямбажав тоглосон юм.
Балганжавын Бямбажав 1949 онд Улаанбаатар хотод төржээ.
1967-1972 онд МУИС-ийн Орос хэлний ангийг багш, орчуулагч мэргэжлээр төгсчээ.
1972 оноос ДУДуС-д багш
1975 оноос Улсын барилгын зургийн институтэд орчуулагч
1978 оноос "Монгол кино" үйлдвэрт Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер
1983 оноос Орчуулгын кино, жүжиг ангийн дарга
1994 оноос "Монгол кино" үйлдвэрийн Тамгын газрын дарга
1997-2000 онд "Харцага" КУДС-д багшийн ажлыг хийж байсан байна.
1979 он "Хоньчин Найдан" Сүрэн захирагчийн хатан
1985 он "Мөнгөн буйл" Сүүеэ буюу Сүрэн зэрэг дүрүүдээр кино хальсанд залуу насаа мөнхөлжээ.
Б.Бямбажав гуай "Мандухай цэцэн хатан" киноны хөдөлмөр хамгааллыг хариуцан осол эндэлгүй ажиллаж байсан гавъяатай хүн билээ.
Дуулах, бүжиглэх, жүжиглэх авъяастай энэ хүн залуудаа Их сургуулийн дөрвөл гэж алдартай хамтлаг байгуулж Дэлхийн залуучуудын их наадамд оролцож тэргүүн байрын шагнал авч явсан гэдэг.
Бямбажав эгчдээ эрүүл энх, сайн сайхан, урт удаан насыг хүсье ерөөе өө.
Эх сурвалж: Д.Золбаяр.