Чойбалсангийн Нэргүй
Маршал Чойбалсангийн дүрийг дэлгэцэнд амилуулсан хүн цөөхөөн. Тэдэнд дундаас маршалын хүү Чойбалсангийн Нэргүй гуайг өнөөдөр дурсаж товч танилцуулъя.
Зохиогч Д.Золбаяр ·
Маршал Чойбалсангийн дүрийг дэлгэцэнд амилуулсан хүн цөөхөөн. Тэдэнд дундаас маршалын хүү Чойбалсангийн Нэргүй гуайг өнөөдөр дурсаж товч танилцуулъя.
Ч.Нэргүй 1937 онд Улаанбаатар хотод төржээ.
Насаараа нисгэгч хийж байгаад тэтгэвэрт гарсан ч японы эрдэмтэдийн экспедицэд хоёр жил жолооч хийсэн байна.
1970 он "Дайсны цэргүүд ээ сонсоцгоо" Чойбалсан
1981 он "Говь Хянганд тулалдсан нь" Чойбалсан
1984 он "Зарлаагүй дайны оршил" Чойбалсан.
Чойбалсан даргын анхны эхнэр Бортолгой шүтлэгтэй хүн тул төрийн том хүн надад таарахгүй гээд найз Гүндэгмаатайгаа суулгасан гэх яриа байдаг. Гүндэгмаа хүүхэд төрүүлэх боломжгүй учир эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд өргөж авчээ. Том нь Нэргүй, бага нь Сувд.
Яагаад өргөмөл хүүхдийг кинонд тоглуулсан юм бэ гэх асуулт урган гарч байна. Албан бус яриагаар хоёр өргөмөл хүүхэд нь хоёулаа маршалын төрсөн хүүхдүүд гэлцдэг. Зээ охин Чойбалсангийн Хулан ч үүнийг үгүйсгэдэггүй юм билээ.
Хоёр зээ охин нь Чойбалсангийн Хулан, Чойбалсангийн Халиун гэж бий. Учир нь тэд өвөөгөө хүндэтгэж овогоо сольсон гэдэг.
Дээдсээ хүндлэх монгол ёс гэж...
1984 онд ТВ-ийн найруулагч Д.Долгор анх Дашпэлжээ гуайг "Намрын халуун өдрүүд" кинондоо Чойбалсангийн дүрд тоглуулсан юм. Түүнээс хойш бараг бүх Чойбалсангийн дүрийг Ардын жүжигчин А.Дашпэлжээ гуай бүтээдэг болоод байгаа.
Монголын кино урлаг үргэлжилсээр. Хожим хэн маршалын дүрийг бүтээх бол оо...
Эх сурвалж: Д.Золбаяр.