Дангаасүрэнгийн Ариунаа
"Их замын эхэнд" киноны Хөх чонын сэтгэлт бүсгүй Янжингаар олон түмэнд танигдсан дуучин Д.Ариунааг танилцуулъя.
Зохиогч Д.Золбаяр ·
"Их замын эхэнд" киноны Хөх чонын сэтгэлт бүсгүй Янжингаар олон түмэнд танигдсан дуучин Д.Ариунааг танилцуулъя.
Дангаасүрэнгийн Ариунаа 1953 онд Сэлэнгэ аймгийн Дархан суманд төржээ.
Төмөр замд ажиллаж байсан тэрээр 1975 оноос УАДБЧ-д дуучнаар орж ажиллажээ.
1989 онд Болгар улсын Софи хотын урлагийн дээд сургуулийг дуулаач мэргэжлээр төгсөж мэргэжлийн дуучин болсон байна.
1976 он "Шинэ хотын гэрэл"
1978 он "Их замын эхэнд" Янжин
1992 он "Ач тус, атаа хорсол" хатан
1994 он "Жирийн хүмүүс"
1995 он "Говийн жонон Хамлет" хорихын эмч
2004 он "Газрын хол" ээж эдгээр дүрүүдээр кино дэлгэцэнд залуу сайхан насаа мөнхөлжээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.