Даваасүрэнгийн Ганбаатар
Дарханы Ганбаатар гэхээр дунд үеийн уран бүтээлчид андахгүй ээ.
Зохиогч Д.Золбаяр ·
Дарханы Ганбаатар гэхээр дунд үеийн уран бүтээлчид андахгүй ээ.
Даваасүрэнгийн Ганбаатар 1975 онд УБДС-ийн кино драмын ангийг төгсчээ.
1973 он "Шинэ танилууд- Чимгээгийн төрсөн өдөр" найз
1974 он "Хөдөөгийн баясгалан" явуулын агент
1975 он "Анхны хайрын дууль" Ойдов
зэрэг дүрүүдийг кино урлагт үлдээжээ.
Д.Ганбаатар жүжигчин төдийгүй найруулагч хүн байлаа.
1995 он "Зүрх зогсохгүй"
1996 он "Хувь тавилан"
1998 он "Дусал нулимс юу хэлсэн бэ"
1998 он "Тэнгэрийн цааз"
1999 он "Шөнийн үлгэр"
2000 он "Ааваа намайг уучил" зэрэг кинонуудыг найруулсан гэж тэмдэглэгджээ. Өөр тоглосон болон найруулсан кино байж магадгүй тул мэдэх нэг нь сануулна гэж найдаж байна.
1996 онд миний би хэдэн нөхөдтэйгөө нийлж анхныхаа киног хийхдээ энэ хүнээс камер түрээслэн авч хийж байснаа мартдаггүй юм. Хувьдаа камертай байтугай ТВ ч цөөхөн байсан тэр үед BETACAM хэмээх мундаг камер энэ хүнд л байдаг байлаа. Одооны HD, 4k сураггүй байхад шүү дээ.
Ганбаа ах минь бурханы оронд одсон ч дурсан санах сайхан байна даа.
Эх сурвалж: Д.Золбаяр.