Дэмидийн Хишигт
. 1944 онд Архангай аймгийн төвийн ойролцоо "Цогт тайж" киноны зургийг авч байжээ. Нутгийн хэдэн жаахан банди нар сонирхон өдөржингөө харж зогсоход нэг хүн ирээд та нар ажил хийх үү? гэж асуухад нь юу хийлгэх гэж байгааг нь ч мэдэхгүй…
Зохиогч Д.Золбаяр ·
. 1944 онд Архангай аймгийн төвийн ойролцоо "Цогт тайж" киноны зургийг авч байжээ. Нутгийн хэдэн жаахан банди нар сонирхон өдөржингөө харж зогсоход нэг хүн ирээд та нар ажил хийх үү? гэж асуухад нь юу хийлгэх гэж байгааг нь ч мэдэхгүй "-Тэгье" гэж ээ. Байлдаан тулаантай зургийн явцад сэлэм, сум, бамбай хаягдсаныг нь цуглуулан ангилж агуулахад хураадаг ажил хийж орой нь тэвэр дүүрэн чихэрээр шагнуулсан хүүхдүүд урамтайгаар маргааш нь дахин ирсэн байна. Эдгээр хүүхдүүд дотор хожим УГЗ кино найруулагч Д.Хишигт, кино найруулагч, жүжигчин Ц.Цэрэндорж нар байсан юм. Харин ажил хийлгэсэн хүн нь Арслан тайжид тоглодог жүжигчин Аюурын Цэрэндэндэв байжээ. Кино урлагийн гайхамшигт дурласан хоёр жаалыг хэдэн жилийн дараа Ё.Шаравдоо гуай Архангайгаас шалгаж хотод Урлагийн сургуульд оруулснаар алдарт Цагаан Цэгмид гуайн шавь болсон гэж Хишигт гуай хуулчилдаг юм. "Телекино" үйлдвэрийг үүсгэж байгуулсан, баримтат киноны туршлагатай найруулагч Дэмидийн Хишигт 1931 онд Архангай аймгийн Хашаат суманд тержээ. 1950 онд Урлагийн сургууль тегсеед Хүүхдийн тев театрт жүжигчин, туслах найруулагчаар ажиллажээ. 1957 онд ЗХУ-д БХКУДС-ийн кино найруулагч М.Ром багшийн урланд орж суралцсан боловч 2 жилийн дараа эрүүл мэндийн шалтгаанаар нутаг буцсан байна. Дорнод аймгийн ХДТ-т уран сайхны удирдагч, "Монгол кино" үйлдвэрт ассисент найруулагч, баримтат киноны найруулагч зэрэг ажил хийж байгаад 1966-1967 онд Москва хотод Зурагт радиогийн курс тегсеж шинэ тулгар байгуулагдсан монголын телевизийн найруулагч болжээ. 1971 онд "Телекино" үйлдвэр байгуулагдахад найруулагчаар ажиллаж олон сайхан баримтат кинонуудыг бүтээсэн юм. Тэр үед ЗХУ-д 2 жил тутамд зохион байгуулагддаг "РАДУГА" наадмаас 1983 онд "Монгол хеемий" 1987 онд "Ингэн эгшиг" 1991 онд "Дэмбээ мандаа хе" зэрэг баримтат кинонуудаараа гран при шагнал хүртэж байжээ. Д.Хишигт гуайн найруулсан уран сайхны кино: 1962 он "Баясгалан" 1964 он "Тус биш ус" Зохиолыг бичсэн уран сайхны кино: 1966 он "Немрег хадны цуурай" 1983 он "Гарьд магнай" 1990 он "Тод магнай" 1994 он "Цэц магнай" Оролцон тоглосон уран сайхны кино: 1954 он "Шинэ жил" ҮЭ-ийн дарга Дорж 1956 он "Манай аялгуу" жолооч, дуучин 1966 он "Цэргийн хүү" Наваан Д. Хишигт тэтгэвэрт гарахынхаа емне 1991онд МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаалгасан юм. Хишигт гуай маань едгее 88 насыг зооглон энх тунх амьдарсаар үр ач, шавь нараараа хүрээлүүлэн суугаа тедийгүй миний хийж байгаа номонд зевлехеер ажиллахад бэлэн гэснийг дуулгахад таатай байна.
Эх сурвалж: Д.Золбаяр.