Догмидын Сосорбарам
Төрийн соёрхолт, МУГЖ Догмидын Сосорбарамыг мэдэхгүй хүн гэж үгүй биз ээ. Гэвч фильмографыг нь та бүхэнд танилцуулая.
Зохиогч Д.Золбаяр ·
Төрийн соёрхолт, МУГЖ Догмидын Сосорбарамыг мэдэхгүй хүн гэж үгүй биз ээ. Гэвч фильмографыг нь та бүхэнд танилцуулая.
Д.Сосорбарам 1958 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төржээ.
1982 онд УБДС-ын кино драмын ангийг Д.Маамхүү багшийн удирдлага дор жүжигчин мэргэжлээр төгсчээ.
1982-1991 онд УДЭТ-т жүжигчин.
1992 оноос Р.Чойномын нэрэмжит ганц хүний "Од" театрыг байгуулан ажиллаж иржээ.
1984 он "Намрын халуун өдрүүд" Баваасан
1987 он "Илүү сартай зун" Галбадрах
1988 он "Амьдралын нахиа" Цэвэл
1988 он "Уул усны үр сад" Алтангэрэл
1992 он "Чи нэг нь"
1992 он "Бэрсүүт жүрж" Сосорбарам
1992 он "Цөвүүн цагийн богд" Чахундорж
1993 он "Монголын гурван өдөр" лам
1993 он "Талийгаач" галзуу
1994 он "Халаасны өрөө"
1996 он "Их хааны удам" Чин ван Ханддорж
1998 он "Догшин хутагтын сахиус" Данзанравжаа
2006 он "Тэнгэрийн андгай" Чингис хаан
2012 он "Аравт" Догшин ноён
Эдгээр кинонуудад тогложээ.
Со ахыг "Ард" кино театрыг авсан гэж хүмүүс буруутгадаг. Сайхан театр болгох гээд зураг төслөө гаргачихсан байна лээ. Удахгүй бас нэгэн сайхан театр бидний өмнө үүд хаалгаа нээх байх аа.
Сосорбарам ах болон Нинжээ эгчдээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе өө.
Эх сурвалж: Д.Золбаяр.