Должингийн Довдон
"Хүргэн хүү"-ийн Дэмбэрэлд манай кино үйлдвэрийн баримтат киноны найруулагч Должингийн Довдон гуай тоглосныг жирийн үзэгчид төдийлөн сайн мэдэхгүй биз ээ. Д.Довдон 1934 онд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төржээ. 1950 онд Улаанбаатар…
Зохиогч Д.Золбаяр ·
"Хүргэн хүү"-ийн Дэмбэрэлд манай кино үйлдвэрийн баримтат киноны найруулагч Должингийн Довдон гуай тоглосныг жирийн үзэгчид төдийлөн сайн мэдэхгүй биз ээ. Д.Довдон 1934 онд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төржээ. 1950 онд Улаанбаатар хотын мал эмнэлгийн техникум, 1953-57 онд Урлагийн сургуулийн найруулагчийн ангийг, 1960-1965 онд БХКУДС-ийг профессор И.П.Копалены урланд баримтат кино найруулагчийн мэргэжлээр тус тус төгсжээ. Нэрт найруулагч Д.Жигжид гуай Довдон найруулагчийг хоёр кинондоо тоглуулсан байдаг. 1969 онд зургийг нь авсан "Хүргэн хүү" кинондоо Жамц баяны хүргэн Дэмбэрэлд тоглуулсан бол 1974 онд бүтээсэн "Хөдөөгийн баясгалан" киноныхоо Ширнэн өвгөнд мөн Найдан Жаажааг тоглуулж явуулын агентын худалдагчид Довдон гуайг тоглуулсан байдаг юм. 1966 он "Цэргийн хүү" өвчтөн цэрэг 1970 он "Хүргэн хүү" Дэмбэрэл 1974 он "Хөдөөгийн баясгалан" худалдагч
1993 он "Босоо ороолон" Нацаг 1995 он "Хамлет буюу их говийн жонон" галзуу
1995 он "Уяа"
2000 он "Хааны сүүлчийн хатан" Богдын зөвлөх лам.
Эх сурвалж: Д.Золбаяр.