Г.Дашпунцаг
"Цогт тайж" киноны эхэнд Амбагай цэцэн хаан "Миний эцэг Нурхач баатар шагнах ёстой бол дайснаа ч шагна. Яллах зүйтэй бол нөхрөө ч ялла гэдэгсэн. Үүний толгойг ав!" гээд өөрийн үнэнч баатар Раашийг цаазалдаг шүү дээ. Энэ Рааш баатарт…
Зохиогч Д.Золбаяр ·
"Цогт тайж" киноны эхэнд Амбагай цэцэн хаан "Миний эцэг Нурхач баатар шагнах ёстой бол дайснаа ч шагна. Яллах зүйтэй бол нөхрөө ч ялла гэдэгсэн. Үүний толгойг ав!" гээд өөрийн үнэнч баатар Раашийг цаазалдаг шүү дээ. Энэ Рааш баатарт Г.Дашпунцаг гэдэг жүжигчин тогложээ.
Дашпунцаг мөн "Ардын элч" кинонд Дарьбазарт захиагаа өгөөд эрсэддэг Бадарчид тоглосон юм.
Дашпунцаг гуайг Бөмбөгөр ногоон театрын үед "Учиртай гурван толгой" дуурийн Балганд тоглож, дуулж явсан дуучин гэж АЖ, төрийн шагналт жүжигчин Г.Гомбосүрэн гуай ярьсаныг нь сэтгүүлч Г.Баатарнум ах "Сэтгэлийн өргөл" номондоо оруулжээ.
Мөн их ганган Балган байсан гэж Ч.Долгорсүрэн гуай дурссан байдаг. Жүжигчин Ичинхорлоотой хамтран "Эхийн сэтгэл" гэдэг жүжиг бичиж дууных нь үгийг өөрөө зохиосон авъяастан байжээ.
Мөн "Үер" кинонд гол гарч байгаа хоёр өвгөний нэгэнд Дашпунцаг гуай тоглосон байдаг юм.
1945 он "Цогт тайж" Рааш
1959 он "Ардын элч" Бадарч
1966 он "Үер" өвгөнд тогложээ.
Алтан үеийнхэн минь...
Эх сурвалж: Д.Золбаяр.