Гончигийн Жанчив
"Өнөр бүл" киноны ихрүүдийн жинхэнэ аав Гармаад Цэргийн ансамблийн дуучин Жанчив тоглосон юм.
Зохиогч Д.Золбаяр ·
"Өнөр бүл" киноны ихрүүдийн жинхэнэ аав Гармаад Цэргийн ансамблийн дуучин Жанчив тоглосон юм.
Гончигийн Жанчив 1948 онд Увс аймгийн Завхан суманд төржээ. 1966 онд арван жилийн сургуулиа төгсөөд цэрэгт татагдсан байна.
1970 оноос Ардын цэргийн ансамбльд гоцлол дуучнаар орж уран бүтээлийн гараагаа эхлүүлжээ.
1980 он "Өнөр бүл" Гармаа
1988 он "Мандухай цэцэн хатан" баатрын дүрээр кино хальсанд мөнхөрчээ.
Энэ хүн хоёр кинонд тоглоход хоёуланд нь ихэр хүүхэд төрөхтэй холбоотой хэсэгт тоглосон нь сонирхолтой.
Сумхүү багш маань 1971 онд бүтээсэн "Дайсны цэргүүдээ сонсоцгоо" киноныхоо дуу оруулалтыг Мосфильмд хийж байхад киноны дууг Цэргийн ансамблийн дуучин дуулах ёстой байтал хөлөө хугалсан тул Москва руу очих боломжгүй болсноос тэнд ажиллаж байсан Дамчаа гуайгаар дуулуулсан гэж ярьж байсан юм. Чухам хэн гэдэг дуучин дуулах байсныг хэлж байсан ч залуу байсан тул мартсандаа одоо харамсаж байдаг билээ. Жанчив гуай 70, 71 онд хөлөө хугалж байсан эсэхийг тодруулах юмсан.
Мөн "Мандухай цэцэн хатан" киног анх Жигжид найруулагч хийхээр төлөвлөж байхдаа Мандуул хааны дүрд дуучин Жанчивыг тоглуулахаар авсан байсан гэдэг цуу яриа байдаг. Үүнийг ч тодруулах хэрэгтэй санагддаг.
1993 онд Г.Жанчив МУГЖ цолоор энгэрээ мялаасан юм байна.
Эх сурвалж: Д.Золбаяр.