Ж.Алимаахүү
"Цогт тайж" киноны наадмын хэсэгт Арслан тайж, Ахай дайчин хоёр эрүүл тулаанаар хүчээ үзэх үед Хулантай хамт наадам үзэж суусан бүсгүй " - Хулаан чи энэ хоёр залуу баатрын хэн нь дийлнэ гэж бодож байна?" гэхэд Хулан ичсэндээ " - Заа битгий…
Зохиогч Д.Золбаяр ·
"Цогт тайж" киноны наадмын хэсэгт Арслан тайж, Ахай дайчин хоёр эрүүл тулаанаар хүчээ үзэх үед Хулантай хамт наадам үзэж суусан бүсгүй " - Хулаан чи энэ хоёр залуу баатрын хэн нь дийлнэ гэж бодож байна?" гэхэд Хулан ичсэндээ " - Заа битгий дэмий донгос" гээд инээлддэг шүү дээ. Тэр асуулт асуудаг бүсгүйд Ж.Алимаахүү тогложээ.
Алимаахүү бол Ардын жүжигчин, төрийн шагналт хөгжмийн зохиолч, удирдаач Ж.Чулуун гуайн төрсөн эгч ажээ. Алимаахүү гуай анх сайхан дуулдаг, хөгжимчин байснаа бүжиг анги нээгдэхэд орсноор монголын анхны бүжигчдийн нэг болжээ.
Харин хойд талд нь "Сүхбаатар" киноны Янжмаад тоглодог Рэнцэнноров гуай сууж байдаг юм.
Хулангийн нөгөө талд Ардын жүжигчин Т.Хандсүрэн гуай сууж байна. Хандсүрэн гуай олон кинонд тоглоогүй ч "Аман хуур" киноны Дарийн найз авгай, "Сүхболдын яриа" киноны сургуулийн цэвэрлэгчид тоглосоныг нь та бүхэн санаж байгаа байх аа.
Сайн киноны олны хэсэгт ч алдартнууд тоглосон нь түүх болон үлджээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.