Жамбалын Асалбай
Кино оператор Жамбалын Асалбай 1947 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд төржээ.
Зохиогч Д.Золбаяр ·
Кино оператор Жамбалын Асалбай 1947 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд төржээ.
1965 онд Кино үйлдвэрт орж оператор С.Дашгалсангийн туслахаар ажиллаж эхэлжээ.
1969 онд ЗХУ-ын БХКУДС-д профессор Б.И.Волчекийн урланд орж суралцан 1974 онд кино оператор мэргэжлийг эзэмшин төгсчээ.
1974-1992 онд Монгол кино үйлдвэрт ерөнхий оператор.
1992-1994 онд "Хийморь-ЖС" кино компанид оператор.
1994 онд "АГД" кино компанийг байгуулан ажиллаж байсан юм.
1975 он "Анхны хайрын дууль"
1978 он "Их замын эхэнд"
1979 он "Үүрийн цолмон"
1981 он "Говь Хянганд тулалдсан нь"
1983 он "Үүр цайхын өмнө"
1985 он "Намрын халуун өдрүүд"
1985 он "Бид мартахгүй"
1987 он "Мандах нарны туяа"
1988 он "Хэцүү даалгавар"
1990 он "Хүн чулууны нулимс"
1990 он "Сүүн цагаан өргөө"
1991 он "Амин мөр"
1992 он "Араатан"
1993 он "Цагаан сүүдэр"
1993 он "Төөрөг"
1994 он "Хойд эх"
1999 он "Би чамд гомдоогүй" эдгээр кинонуудад ерөнхий оператороор ажиллаж зургийг нь авчээ.
Асалбай ахын гэргий МУ-ын гавъяат багш Даваахүү эгч олон сайхан жүжигчдийг төрүүлсэн багш хүн билээ. Хүү А.Ганхуяг нь найруулагч юм.
Ж.Асалбай оператор 2011 онд бурхны орныг зорьсоон.
Эх сурвалж: Д.Золбаяр.