Жамъянгийн Бунтар
Жамъянгийн Бунтар 1928 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд төржээ.
Зохиогч Д.Золбаяр ·
Жамъянгийн Бунтар 1928 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд төржээ.
1945 -1947 онд сумын бага сургуульд багш.
1950 -1953 онд Намын шинэ хүчний дээд сургууль төгссөн.
Намын төв хорооны үйлдвэр тээврийн хэлтэст зааварлагч, Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгт лектор, нарийн бичгийн дарга, орлогч дарга зэрэг хариуцлагатай албыг хашиж байжээ.
1958 -1963 онд ЗХУ-ын БХКУДС-ийг кино найруулагч мэргэжлээр суралцаж төгсчээ.
1963 -1994 онд "Монгол кино" үйлдвэрт ерөнхий найруулагч, дарга, орлогч даргаар ажиллаж байжээ.
1967 он "Төгсгөл"
1970 он "Дайны тухай өгүүллэгүүд" (Далайд дусал нэмэр)
1974 он "Нар хиртсэн жил"
1975 он "Их бүрдийн домог"
1977 он "Давааны цаана даваа"
1979 он "Үүрийн цолмон"
1981 он "Гэрлэж амжаагүй явна"
1983 он "Гарьд магнай"
1983 он "Газарчин"
1985 он "Галын урсгал"
1986 он "Ирж яваа цаг"
1990 он "Тод магнай"
1992 он "Булингар"
1994 он "Халаасны өрөө"
1995 он "Цэц магнай" эдгээр кинонуудыг найруулжээ.
Ж.Бунтар найруулагч:
1960 он "Элбэг дээл"
1970 он "Дайны тухай өгүүллэгүүд" (Далайд дусал нэмэр)
1979 он "Үүрийн цолмон" киноны зохиолыг бичжээ.
Манай найруулагч нараас Жигжид гуай болон Сумхүү багшаас бусад нь кинонд дүрээ үлдээсэн байдаг юм. Бунтар гуайг "Цэрэг эрсийн жирийн өдрүүд" кинонд хурандаад тоглосныг нь харж болно оо.
Ж.Бунтар найруулагчийн бас нэгэн авъяас бол дууны шүлэг бичих яруу найрагчийн авъяас юм.
"Балга ус",
"Гэрлэж амжаагүй явна",
"Дэгдээхэй нас",
"Нийслэл хүү"
"Талын цуурай"
"Хөхөө гэрлэх дөхлөө" кинонуудын дууны үгийг зохиосон юм шүү.
БНМАУ-ын Урлагийн гавъяат зүтгэлтэн кино найруулагч Ж.Бунтар гуайн эхнэр нь жүжигчин П.Долгорсүрэн бөгөөд хүү Б.Гарьд нь "Шинэ үсгийн багш" киноны гол дүр хүүд тоглосон авъяаслаг найруулагч билээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.