Хишигжаргалын Энхтүвшин
Кино зураач Хишигжаргалын Энхтүвшин 1967 онд Улаанбаатар хотод төржээ.
Зохиогч Д.Золбаяр ·
Кино зураач Хишигжаргалын Энхтүвшин 1967 онд Улаанбаатар хотод төржээ.
1983 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг төгсжээ.
1990 онд Кино үйлдвэрт зураач,
1993 оноос чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байжээ.
1990 он "Амин мөр"
1991 он "Шүтээн"
1992 он "Агшин"
1992 он "Араатан"
1993 он "Эр хүн"
1993 он "Хадагтай ембүү"
1993 он "Хойлогийн мөрөөр"
1993 он "Төөрөг"
1994 он "Гэнэн сэтгэл"
1995 он "Уяа"
1997 он "Газар шороо мину зэ" тайзны зураач
2000 он "Торлогдсон хайр"
2002 он "Нулимсанд дэвтсэн хайр"
2008 он "Зүүдний үргэлжлэл" эдгээр кинонуудад ерөнхий зураачаар ажилласан байна.
1990 онд зураач Л.Гаваа гуайн туслахаар "Бүлээн нурам" кинонд ажилласнаар кино урлагт орсон гэж ярьдагсан.
2009 онд нэг кинонд хамтран ажиллахаар судалгаа хийж байхдаа надад өөрийн зурсан зурагнаасаа фото болгосон хуулбарыг бэлэглэж байсныг нь та бүхэнд хүргэж байна. Түүний дараахан нь эрхэм нөхрийг бурхан болсон гэдэг сарамсалтай мэдээг сонсож билээ.
Та бүхэн, ялангуяа киноныхон маань талийгчийн зураг болон ажилласан кинонуудынх нь бусад нэрсийг ирүүлнэ үү.
Эх сурвалж: Д.Золбаяр.