Лувсангийн Тунгалаг
Мартын 8-н болох гэж байгаатай холбогдуулан нэгэн сайхан эмэгтэй жүжигчнийг танилцуулж байна. Монголын мэргэжлийн кино жүжигчин гуравхан хүн байдгийн нэг нь жүжигчин Лувсангийн Тунгалаг юм. Л.Тунгалаг 1942 онд Улаанбаатар хотод төржээ.…
Зохиогч Д.Золбаяр ·
Мартын 8-н болох гэж байгаатай холбогдуулан нэгэн сайхан эмэгтэй жүжигчнийг танилцуулж байна. Монголын мэргэжлийн кино жүжигчин гуравхан хүн байдгийн нэг нь жүжигчин Лувсангийн Тунгалаг юм. Л.Тунгалаг 1942 онд Улаанбаатар хотод төржээ. 1967 онд ЗХУ-ын БХКУДС-ийг кино жүжигчин мэргэжлээр төгсжээ. Түүний мастер багш нь "Сүхбаатар" киноны жанжин Сүхбаатарын дүрийг бүтээснээр манай үзэгчдэд танил болсон ЗХУ-ын ардын жүжигчин Л.Н.Свердлин байлаа. 1967 он "Хил дээр" Цин Ай 1968 он "Өндөр ээж" Сувилагч Дулмаа 1969 он "Талын цуурай" Дарь 1974 он "Говийн нүдэн" Ариунаа ийм л хэдхэн кинонд тоглоод амьдралын зам нь өөр тийш чиглэсэн юм гэнэ лээ. Гэхдээ Тунгалаг гуай одоо ч энх тунх аж төрдөг гэсээн. Харин жүжигчин Тунгалагын ээж Байманханд гэж алдартай сайхан хүүхэн байжээ. Л.Байманханд удам угсаа сайтай ёстой л хүрээ хүүхэн байсан гэгддэг. Байманханд гуай 1942 онд бүтээгдсэн "Морин цэрэг танкист" киноны Должингийн дүрд тоглож кино хальсанд үлджээ. Хүлцэл өчихөд охиных нь олигтой тод зураг олж чадаагүй ч ээжийнх нь сайхан зургийг олсон шүү. Ээж охин хоёр адилхан байгаа биз?
Эх сурвалж: Д.Золбаяр.