Наваандугарын Гомбосүрэн
Монгол кино үйлдвэрийн даргын албыг залуудаа хашиж байсан, хожим нь олон киноны зургийн даргын хариуцлагатай ажлыг хашсан Гомбосүрэн гуайг үзэгчид сайн танихгүй ч бүтээлээр нь мэддэг билээ.
Зохиогч Д.Золбаяр ·
Монгол кино үйлдвэрийн даргын албыг залуудаа хашиж байсан, хожим нь олон киноны зургийн даргын хариуцлагатай ажлыг хашсан Гомбосүрэн гуайг үзэгчид сайн танихгүй ч бүтээлээр нь мэддэг билээ.
Наваандугарын Гомбосүрэн 1916 онд Төв аймгийн Батсүмбэр суманд төржээ.
1930-1932 онд бага сургууль
1932-1935 онд дунд сургууль төгсчээ.
1935-1937 онд Багшийн сургуульд суралцаж байхад нь Ардын гэгээрүүлэх яамны сайдын тушаалаар багш Т.Нацагдорж, хожим нь алдарт найруулагч болсон Д.Жигжид нарын долоон нөхрийн хамт Кино зургийн хороонд томилогдон иржээ.
Зөвлөлтийн мэргэжилтэн Б.Броутманы удирлаганд лаборантаар ажилласнаас эхлэн бүх дамжлага дээр төвөггүй ажиллаж сурснаар лабораторийн тасгийн эрхлэгч болсон байна.
1945-1953 он Кино үйлдвэрийн дарга
1953-1965 он Эд шалгах хэлтсийн дарга
1965-1987 он зургийн даргын албыг хааж явжээ.
1959 он "Морьтой ч болоосой"
1961 он "Алтан өргөө"
1962 он "Баясгалан"
1965 он "Сэтгэлийн дуудлагаар"
1966 он "Төөрсөөр төрөлдөө"
1969 он "Агуйн нууц"
1969 он "Анхны алхам"
1970 он "Дайны тухай өгүүллэгүүд"
1972 он "Ичээнд нь"
1974 он "Тамирын охин"
1975 он "Мартагдашгүй намар"
1979 он "Тойрох хуудас"
1980 он "Гул Аранжин"
1982 он "Гарын таван хуруу"
1983 он "Саруул талын ерөөл"
1984 он "Ард Аюуш"
1985 он "Байлдааны даалгавар"
1986 он "Намар нахиалсан мод" эдгээр кинонуудын зургийн даргаар ажиллажээ.
Гомбосүрэн гуай "Морьтой ч болоосой" кинонд машинтай даргын дүрээр кино хальсанд дүрээ мөнхөлжээ.
1985 онд Н.Гомбосүрэн гуайн хөдөлмөрийг нам засаг өндрөөр үнэлж БНМАУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн цолоор шагнасан ажээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.