Нямаагийн Зориг
Монгол Киноны бас нэгэн од тэнгэрт харавлаа.
Зохиогч Д.Золбаяр ·
Монгол Киноны бас нэгэн од тэнгэрт харавлаа.
УМ МА НИ БАД МИ ХУМ.
Нямаагийн Зориг 1960 онд Улаанбаатар хотод төржээ.
1980-1984 онд УБДС-ийн кино-драмын ангийг Ц.Раднаа, Ю.Ф.Высоцкий багш нарын удирдлага дор жүжигчин мэргэжлээр төгсчээ.
1984-1987 онд Хүүхэд залуучуудын театрт жүжигчин.
1987-1992 онд Монгол кино үйлдвэрийн жүжиг ангид жүжигчин.
1992 оноос Монголын Үндэсний ТВ-д найруулагчаар ажиллаж байжээ.
1983 он "Санаж яваарай" ихэр Мөнхөө, Мөнх-Од
1984 он "Загийн алим" Ханбүргэд
1985 он "Ацаг шүдний зөрүү" НАХЯ-ны ажилтан
1986 он "Тоншуул-3" үйлчлүүлэгч
1986 он "Намар нахиалсан мод" Бадарч
1987 он "Ховор хүмүүс" төлөөлөгч
1988 он "Амьдралын нахиа" архичин
1988 он "Мэргэн Бөөдий" Пүрэв
1990 он "Сүүн цагаан өргөө" НАХЯ-ны төлөөлөгч
1992 он "Ингэ буйлах нутаг"
1994 он "Совин" Дагвадорж
1997 он "Цагаан дуганы гэгээ" эдгээр кинонуудад тоглосон бол орчин үеийн "Нохдын зодоон", "Бүү март", "Маш нууц", "Зоорь" зэрэг кинонуудад тоглосон ажээ.
Зориг ахын тухай ганцхан зүйлийг хэлэхэд орчуулгийн киноны "ам барих" арга барил мартагдаж байсан 2000-аад оны үед гадаадын хөрөнгө оруулалтаар "Есүс" киног орчуулахад гол дүр Есүс Христийн дүрд мэргэжлийн өндөр түвшинд дуу оруулж залуу үедээ энэ урлагийн төрлийг өвлүүлж үлдээсэн гавъяатайг мартахгүй ээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.