Самдангийн Цэрэндаш
"Анхны алхам" киноны буриад өвгөн Базарт тоглосон хүнийг танилцуулж өгөөч гэсэн хүсэлт олон ирсээн. Дорнод аймгийн Хөгжимт Драмын театрын жүжигчин БНМАУ-ын гавъяат жүжигчин Самдангийн Цэрэндаш гуай 1913 онд ЗХУ-ын Буриад АССР-ын Ага…
Зохиогч Д.Золбаяр ·
"Анхны алхам" киноны буриад өвгөн Базарт тоглосон хүнийг танилцуулж өгөөч гэсэн хүсэлт олон ирсээн. Дорнод аймгийн Хөгжимт Драмын театрын жүжигчин БНМАУ-ын гавъяат жүжигчин Самдангийн Цэрэндаш гуай 1913 онд ЗХУ-ын Буриад АССР-ын Ага нутгийн Дульдаргын районы Тарвагатай гэдэг газар төржээ. Амьдралын эрхээр өнчрөл хагацлыг үзсээр Монголд ирж Дорнод аймгийн Баяндун суманд суурьшсан байна. 1934 онд цэрэгт таагдаад албаа хаасаар 1946 онд Улаанбаатар хотод уран сайхны сургууль орж суралцжээ. Суралцаж байхдаа Нямын Цэгмид, Д.Ичинхорлоо нарын шавь болсон байна. 1948 онд төгсөөд Дорнод аймгийнхаа театрт очиж жүжигчин, найруулагчаар ажилласаар насны эцэс хүргэжээ. 1956 онд "Бидэнд юу саад болж байна" Суурь дарга 1966 онд "Төөрсөөр төрөлдөө" Ла ван 1966 онд "Үер" лам 1969 онд "Анхны алхам" Базарын дүрд тогложээ. Цэрэндаш гуай кинонд тоглохоосоо өмнө буюу 1953 онд "гавъяат жүжигчин" цолыг хүртэж байжээ. Кино, киноныхондоо маш элэгтэй хүн байсан байна. Кино үйлдвэрээс Дорнодод хэн нэг нь очиход "манай киноныхон ирлээ" хэмээн хөл хөөрцөг болдог байсан гэнэ лээ хөөрхий.
Эх сурвалж: Д.Золбаяр.