Шатарын Цэцэгээ
Монгол Улсын гавьяат жүжигчин, найруулагч Шатарын Цэцэгээ Хонгортойгоо уулзахаар алсыг зорьлоо.
Зохиогч Д.Золбаяр ·
Монгол Улсын гавьяат жүжигчин, найруулагч Шатарын Цэцэгээ Хонгортойгоо уулзахаар алсыг зорьлоо.
УМ МА НИ БАД МИ ХУМ.
Балбар вангийн бага хатнаас киноны гараагаа эхлэн Шагдарт хаягдсан эхнэр Должин болж "Шинэ халаадаа өмсөөрэй, ширээнийхээ бүтээлгийг солиорой" гэдэг үгээрээ олны танил болсон жүжигчин, найруулагч Ш.Цэцэг 1945 онд Улаанбаатар хотод төржээ.
1964 оноос УДБТ-т бүжигчин
1967-1971 онд УБДС-ийн кино драмын жүжигчний ангийг жүжигчин мэргэжлээр төгссөн,
1971 оноос Төмөр Замын Соёлын ордонд найруулагч, бүжгийн багш,
1975 оноос "Монгол кино" үйлдвэрийн жүжиг ангид жүжигчин,
1990 оноос Хүүхэд Залуучуудын Театр Киноны хүрээлэнд найруулагч,
1996 оноос КУДС-д багшилж олон арван уран бүтээлчдийн багш нь болсон билээ.
1971 он "Тэмцэл" хатан
1974 он "Уулзалт" гэр бүлийн найз
1974 он "Нэг ангийн хоёр" Төмөрхуягийн ээж
1976 он "Хүний төлөө" хурал дээр
1977 он "Зуслангийн найзууд" Цэцэгээгийн ээж
1977 он "Дэгдээхэй нас" цэцэрлэгийн эрхлэгч
1977 он "Хайрхан өндөр хаана байна" Дулмаа
1978 он "Солонгын таван өнгө" ордонд
1979 он "Тойрох хуудас" бригадын гишүүн
1979 он "Халгай-2" худалдагч
1979 он "Халгай-3" тогооч
1980 он "Эргэж бодох бодол" хөрш
1980 он "Өнөр бүл" онгоцонд
1982 он "Тоншуул-1"
1982 он "Гарын таван хуруу" Должин
1983 он "Санаж яваарай" тогооч
1984 он "Тань руу нүүж явна" дүү
1986 он "Тоншуул-3" кассчин
1987 он "Ховор хүмүүс" буудлын эрхлэгч
1992 он "Буяны нүгэл" Нэрэнхүү хатан
1993 он "Ам цагаан хулгана"
1993 он "Нүгэлийн золиос"Бурмаа
1993 он "Гал хам" тоглоомчны эхнэр
1994 он "Еэ еэ шар Буд"
1998 он "Далд уянга" хорихын дарга
2000 он "Хааны сүүлчийн хатан" хатан
2003 он "Удам" Цасжингийн эх
2004 он "Аянга" эмч зэрэг кинонуудад тогложээ.
Цэцэгээ гуай мөн орчуулгын олон кинонд дуу оруулж байсан юм.
Мөн тэрээр "Ам цагаан хулгана", "Еэ еэ шар Буд", "Манай цүндгэр" кинонуудыг найруулсаан.
Ш.Цэцэг гуай Н.Нямдаваа найруулагчийн гэр бүлийн хүн юм. Том хүү Н.Бадрал нь "Би чамд хайртай киноны Баяраад, бага хүү Н.Бат-Амгалан нь "Дэгдээхэй нас" киноноос эхлэн олон кинонд тоглосон авъяаслаг гэр бүл билээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.