Сүрэнгийн Галсанжав
. -Халдаг ундаа хан хийж Хамрын нүхээр сэн хийнээ хө... -Ахынхаа яваагүй замаар Амаа мэдэхгүй адрахдаа Чи мэдэхгүй Чийчаан хэрэггүй Та хэрэггүй Танк явдаггүй Дураа цааш нь Духаа нааш нь Өшөө хонзонгүй Өндөр жааны нэг дээ хө...
Зохиогч Д.Золбаяр ·

Бэртэгчин, матаач, мөриитэй тоглоомч, увайгүй гээд муу бүх шинжийг өөртөө шингээсэн эсрэг талын хэв шинжит дүрийг "Хөх ногооны униар" кинонд бүтээсэн хүн "Тамирын охин" кинонд нинжин сэтгэлтэй монгол өвгөнд бас тоглосон байдаг. Урлагийн гавъяат зүтгэлтэн Сүрэнгийн Галсанжав 1927 онд Увс аймгийн Хяргас суманд төржээ. 1945-1947 онд Урлагийн сургууль 1956-1961 онд Москва хотын А.В.Луначарскийн нэрэмжит Театр урлагийн дээд сургууль төгссөн найруулагч хүн юм. Галсанжав гуай олон сайхан жүжиг найруулсан боловч хоёр л кинонд тоглосон гэж миний тэмдэглэлд бүртгэгджээ. 1974 он "Тамирын охин" Галсан 1977 он "Хөх ногооны униар" Бямбаа
Энэ хүнийг АЖ найруулагч Д.Чимид-Осор гуай анх кинондоо тоглуулсан төдийгүй хоёр дүрийнх нь дууг оруулсан байдаг юм.
Эх сурвалж: Д.Золбаяр.