Ц.Дашцэдэн
Цогт тайжийг алаг морь унаад явж байхад хүүхэд тэвэрсэн эмэгтэй " -Хунтайж минь хүүд минь нэр хайрла" гэхэд " -Төмөр" гэж нэр өгдөг хэсэг бий шүү дээ.
Зохиогч Д.Золбаяр ·
Цогт тайжийг алаг морь унаад явж байхад хүүхэд тэвэрсэн эмэгтэй " -Хунтайж минь хүүд минь нэр хайрла" гэхэд " -Төмөр" гэж нэр өгдөг хэсэг бий шүү дээ.
Тэр эмэгтэйд Ц.Дашцэдэн гэдэг эмэгтэй тогложээ.
Дашцэдэн анх шанз тоглодог байгаад хожим нь бүжигчин болжээ. Ноот мэддэг тул театрын ноот хуулагчийн ажлыг ч хийж байжээ.
Энэ эмэгтэй Лхагвасүрэн жанжны эхнэр бөгөөд гурван сайхан хүүхдийнх нь эх ажээ. "Дунд голын ногоо" дуу түүнд зориулан зохиогдсон гэнэ.
Харин тэврүүлж явдаг Төмөр хүүд кино үйлдвэрийн лабораторийн эрхлэгч С.Эрдэнэ, монтажчин Төмөр нарын хүүхэд тоглосон байна.
Эх сурвалж: Д.Золбаяр.