Цэрэнданзангийн Ургамал
Зөвлөлтийн нэрт жүжигчин Анатолий Дмитриевич Папанов монголын урлагт олон сайхан жүжигчдийг бэлдэж өгсөн билээ. Тэдний нэг нь жүжигчин, найруулагч Ц.Ургамал агсан билээ.
Зохиогч Д.Золбаяр ·
Зөвлөлтийн нэрт жүжигчин Анатолий Дмитриевич Папанов монголын урлагт олон сайхан жүжигчдийг бэлдэж өгсөн билээ. Тэдний нэг нь жүжигчин, найруулагч Ц.Ургамал агсан билээ.
Цэрэнданзангийн Ургамал 1964 онд Улаанбаатар хотод төржээ.
1982 онд арван жилийн сургуулиа төгсөөд олон нөхдийн хамт Москва хотын А.В.Луначарскийн нэрэмжит театр урлагийн дээд сургуульд суралцаад 1987 онд жүжигчин мэргэжлээр төгсжээ.
1987 оноос Хүүхэд Залуучуудын театрт жүжигчин.
МҮТВ-ийн "Харц" нэвтрүүлэгийн хөтлөгч, найруулагч маань 2002 онд бурхан болсон нь харамсалтай.
1987 он "Үлгэр дууссан хойно" танхай залуу
1989 он "Хөх өвсний нуур хөлгүй" оюутан Дөлгөөн
1991 он "Модон могой" сайд
1993 он "Бүсгүйн завилгаа"
зэрэг кинонд мөнхөрчээ.
Өөр кинонд тоглосон байж магад. Мэдвэл хэлж тус болно уу.
+3
Эх сурвалж: Д.Золбаяр.