Түдэвийн Чимид
Баримтат киноныхныг хүмүүс таньдаггүй. Тэд ч хүнд танигдах гэж кино хийдэггүй ээ. Түдэвийн Чимид 1945 онд Өверхангай аймгийн Бүрд суманд тержээ. 1953-1963 онд Улаанбаатар хотын 5-р дунд сургуулийг тегссен. 1966-1970 онд БХКУДС-ийг кино…
Зохиогч Д.Золбаяр ·
Баримтат киноныхныг хүмүүс таньдаггүй. Тэд ч хүнд танигдах гэж кино хийдэггүй ээ. Түдэвийн Чимид 1945 онд Өверхангай аймгийн Бүрд суманд тержээ. 1953-1963 онд Улаанбаатар хотын 5-р дунд сургуулийг тегссен. 1966-1970 онд БХКУДС-ийг кино судлаач мэргэжлээр тегссен. 1978-1989 онд Зевлелтийн Кино Хорооны дээд курст суралцаж кино найруулагч мэргэжил эзэмшжээ. "Монголкино" үйлдвэрт еренхий редактор, баримтат киноны найруулагч, МУАХ-ны нарийн бичгийн дарга, Соелын яамны кино хариуцсан мэргэжилтэн, Кино Архивийн дарга зэрэг олон ажлуудыг эрхэлж байжээ. 1974 он "Хүний амь" 1978 он "Солонгын таван енге" 1980 он "Шийдвэрлэх алхам" 1991 он "Сүүдэрт жилийн зурвас" зэрэг уран сайхны кинонуудын зохиолыг бичжээ. 1977 он "Говь гурван сайхан" 1983 он "Цогт хувьсгалч" 1984 он "Миний нэр МХЗЭ" 1984 он "Халх голын сургамж" 1984 он "Нэгдсэн 3-р эмнэлэг" 1985 он "Тангараг" 1985 он "Марзан Шарав" 1985 он "Рот хүмүүжлийн тев" 1985 он "Хувьсгал мэндэлсэн нутаг" 1986 он "Лодонгийн Дандар" 1986 он "Цагаан шугамны эзэд" 1986 он "Нэгдэлчдийн дээд чуулга" 1987 он "Хар мер үлдэх есгүй" 1988 он "Жагсаалын бэлтгэл" 1988 он "Занабазар" 1988 он "Би хувьсгалын цэрэг" 1988 он "Ангийн штаб" 1989 он "Цам" 1989 он "Улсын голомт" 1989 он "Халх голын баатарлаг хуудасууд" 2 анги 1999 он "Их дайны оршил" 2000 он "Их дайн" 2000 он "Их дайны тегсгел" 2002 он "Улсын тулгуур багана" 2003 он "Хетел" 2004 он "Эрдэнэ жонон ван" 2005 он "Догсомын Бодоо" 2005 он "Челеелелт" 2006 он "Олноо ергегдсен Богд хаан" 2007 он "Легницийн хавар" 2009 он "Зарлаагүй дайны нууцууд" эдгээр баримтат кинонуудыг зохиож, найруулжээ. Т.Чимид 2010 онд "Баримтат кино бүтээхүй" номоо гаргасан бегеед СУИС, КУДС-уудад кино урлагийн түүхийн хичээлийг орж байсан багш хүн юм. Чимид багшийн зевхен "Цам" киноных нь тухай цеен үг хэлье ээ. Багадаа цамд харайж явсан 90 гаруй настай буурайг амьдад нь амжиж энэхүv кинонд зевлехеер ажиллуулж бүтээсэнээр бид мартагдаж байсан цамын бүжигтэйгээ үлдсэн юм шүv. Өнеедер ийм хэмжээний кино бүтээхэд тэрбум тегрег ч хүрэлцэхгүй гэдгийг мэргэжлийн хүний хувьд баттай хэлэх байна. Чимид багшдаа эрүүл энхийг хүсье.
Эх сурвалж: Д.Золбаяр.